“ТҮР ЗОГС БҮҮ ЯАР"

Төмөр замын гармын мэдлэгийг дээшлүүлэх өдөрлөгийг “ТҮР ЗОГС БҮҮ ЯАР” уриатайгаар зохион байгууллаа.
Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Улаанбаатар төмөр зам ХНН, Төмөр замын цагдаагийн газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран Төмөр замын гармын мэдлэгийг дээшлүүлэх, хамгаалалтын бүсийн дэглэмийг сурталчлах өдөрлөгийг энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр УБТЗ-ын Зорчигч тээврийн төвд зохион байгууллаа.
Уг өдөрлөгөөр зорчигч тээврийн төвөөр үйлчлүүлж буй иргэд, зорчигчдод Улаанбаатар төмөр зам ХНН, прокурор, цагдаагийн байгууллагын төлөөллөөр дамжуулан нэгдсэн байдлаар нэг дороос мэдээ мэдээлэл өгч, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 17-р зүйл Төмөр замын гарам нэвтрэх дүрмийн талаар мэдлэг, мэдээллийг иргэд, зорчигч, жолооч нарт хүргэж ажиллав.
Иргэд, жолооч нар төмөр замын гармаар нэвтрэхдээ анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлж, өөрсдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой зорчихыг уриалж байна.





Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга байна.