ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд уламжлал болгон зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо. Монгол Улсын иргэн болж, 16 нас хүрч буй хүүхэд, залуус энэхүү ёслолоор иргэний үнэмлэхээ гардан авч, эх орныхоо хууль тогтоомжийг дээдлэн сахиж, төр ёс, түүх, соёл, уламжлалаа эрхэмлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээхээ андгайлан тангараглалаа.



Энэ өдөр нь өсвөр үеийнхний хувьд хүүхэд наснаас иргэний эрх, үүргээ ухамсарласан Монгол Улсын бүрэн эрхт иргэн болох чухал алхам төдийгүй эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлах онцгой өдөр юм.



Шинэ иргэддээ Монгол Улсынхаа ирээдүйг бүтээлцэх их үйлсэд нь амжилт хүсье. Эх орноо хайрлаж, хуулиа дээдэлж, түүх соёлоо өвлөн, эрхэм иргэн байх болтугай!
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран


Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга байна.