ШИНЭЭР ЭЛСЭГЧ ОЮУТНУУДАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дэргэдэх Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шинээр элсэгч оюутан, суралцагчдад зориулсан хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтын зорилго нь оюутан, суралцагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, зөв хандлага төлөвшүүлэх, цахим болон өдөр тутмын орчинд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.




Сургалтаар:
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
- Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, эрсдэлээс хамгаалах;
- Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, залилан болон бусад эрсдэлээс сэргийлэх;
- Замын хөдөлгөөний аюулгүй байдал;
- Өдөр тутмын амьдралд учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах;
- Хууль, эрх зүйн мэдлэг, зөв хандлага төлөвшүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч байна.
Сургалтад:
- Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба,
- Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар,
- Баянгол дүүргийн Цагдаагийн газар,
- Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс,
- Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежийн захиргаа, холбогдох албаныхан оролцож байна.



Тус сургалтыг 09 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт суралцаж буй 1000 гаруй оюутан, суралцагчийг хамруулахаар төлөвлөжээ.
Ирээдүйн залуусын аюулгүй байдал, зөв хандлагыг төлөвшүүлэх нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал алхам юм.


Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга байна.