Баянгол дүүргийн гудамж, замын нэршлийг Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны III улирлын ээлжит бус нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр 08:00 цагт товлогдсон. Хуралдаан ирц бүрдэхийг хүлээсний эцэст 08:27 цагт нийт төлөөлөгчдийн 53 хувийн ирцтэйгээр эхэлж, “Баянгол дүүргийн гудамж, замын нэршлийг батлах тухай” асуудлыг хэлэлцлээ.




Нэгдсэн хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэр дэх гудамж, замын нэршлийг цэгцлэх, хаягжилтыг сайжруулах зорилгоор боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэн, төлөөлөгчдийн саналаар баталлаа. Ингэснээр Баянгол дүүргийн хэмжээнд гудамж, замын нэршлийг нэг мөр болгон цэгцлэх, хаяг байршлын мэдээллийг тодорхой болгох, иргэдэд төрийн болон бусад үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Харин шинээр батлагдсан нэршлийг шууд мөрдөж эхлэхгүй бөгөөд тодорхой хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Учир нь иргэд одоо хэрэглэж хэвшсэн гудамж, хаяг байршлын нэршлээрээ олон жил үйлчлүүлж ирсэн тул нэршлийг гэнэт өөрчлөх нь хаяг байршлыг тогтооход, тэр дундаа дуудлага мэдээллийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллагад хүргэхэд хүндрэл учруулах эрсдэлтэй байна.
Иймд иргэдийн хэвшсэн хаяг байршлын мэдээллийг харгалзан үзэж, шинэ нэршилд шилжих үйл явцыг тодорхой хугацаанд зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл өглөө.
Өнөөдрийн ээлжит бус нэгдсэн хуралдаанд ирсэн төлөөлөгчид:
1. БГДИТХ-ын дарга П.Өлзийнаран /төлөөлж буй хороо 14-р хороо /
2. БГДИТХ-ын төлөөлөгч Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар /төлөөлж буй хороо 1-р хороо /
3. БГДИТХ-ын төлөөлөгч А.Есүхэй /төлөөлж буй хороо 2-р хороо /
4. БГДИТХ-ын төлөөлөгч Ж.Баатар /төлөөлж буй хороо 4-р хороо /
5. БГДИТХ-ын төлөөлөгч М.Бямбацэцэг /төлөөлж буй хороо 5-р хороо /
6. БГДИТХ-ын төлөөлөгч З.Нямгэрэл /төлөөлж буй хороо 6-р хороо /
7. БГДИТХ-ын төлөөлөгч Г.Ганзориг /төлөөлж буй хороо 6-р хороо /
8. БГДИТХ-ын төлөөлөгч Л.Алтантуяа /төлөөлж буй хороо 9-р хороо /
9. БГДИТХ-ын төлөөлөгч Б.Түмэндэлгэр /төлөөлж буй хороо 10-р хороо /


Сэтгэгдэл
Нэршил гэхээс илүү 6 хороонд байрлах дако 10а б байр халуун усгүй шугамны асуудалтай 5 жил боллоо энэ асуудалыг нэн даруй чухалчилж авч үзэх хэрэгтэй байнаа