Баянгол дүүргийн гудамж, замын нэршлийг батлах асуудлыг хурлын хороодоор хэлэлцлээ

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Бүсчилсэн хөгжил, нутгийн удирдлагын шинэчлэлийн хороо, Ногоон хөгжил, газрын харилцааны хороо, Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн хороо хамтран хуралдлаа.



Хороодын хамтарсан хурлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гудамж, замын нэршлийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хурлын үеэр дүүргийн нутаг дэвсгэр дэх гудамж, замын нэршлийг цэгцлэх, хаягжилтыг боловсронгуй болгохтой холбоотой асуудлаар санал солилцож, холбогдох мэдээллийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэлээ.



Ингээд хороодын хамтарсан хурлаар хэлэлцсэн асуудлыг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ханган ажиллахаар шийдвэрлэлээ. Гудамж, замын нэршлийг албажуулж, хаягжилтыг цэгцлэх нь иргэдийн өдөр тутмын амьдралд шаардлагатай төрийн болон нийтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байршил тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл
Sn bn