УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ


Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт өртөж, амь нас, эрх чөлөө, хувь заяагаараа хохирсон мянга мянган иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн, “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.



Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран оролцож, улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэв.
Улс төрийн хэлмэгдүүлэлт нь Монголын түүхэнд гүн шарх, хүнд сургамж үлдээсэн эмгэнэлт үйл явдал билээ. Тиймээс өнгөрсөн түүхийн сургамжийг мартахгүй байх, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дээдлэхийн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэн хамгаалах нь өнөө үеийн бидний хариуцлага, хойч үедээ өвлүүлэх чухал үнэт зүйл юм.
Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгал үеийн үед мөнхөд оршиг.


Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга байна.