БГД-ИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХЭЛМЭГДЭГСДИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ТЭДНИЙ ҮР, АЧ, ЗЭЭ, ТӨРӨЛ ТӨРӨГСДИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

9 дүгээр сарын 10-нд тохиох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.Өлзийнаран хэлмэгдэгсдийн үр, ач, зээ, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж, төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ.

Монголын түүхийн хүндхэн он жилүүдэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, амь нас, эрх чөлөө, нэр төр, амьдралаараа хохирсон олон мянган иргэнийхээ гэгээн дурсгалыг өнөөдөр нэхэн дурсаж, гүнээ хүндэтгэн ёслож байна. Тэдний туулсан зовлон, үзсэн хүндийг үеийн үед бид мартах учиргүй. Түүхийн үнэнийг бүдгэрүүлэх бус, үнэн зөвөөр нь хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг юм. Хэлмэгдэгсдийн дурсгал бидэнд өнгөрсөн түүхээ эргэн сануулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хүн чанарыг эрхэмлэн хамгаалахыг сануулсаар байна.


Арга хэмжээний нээлтийг БГДИТХ-ын дарга бөгөөдд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.Өлзийнаран нээж, Хүндэтгэлийн үгийг МБШТ - Гандантэгчинлэн хийдийн ХМОНХА-ны дарга Ч.Бямбажаргал хэлж, Улс төрийн хэлмэгдэгсдийн түүх, сургамж, цагаатгалын тухай илтгэлийг МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэг, доктор, дэд профессор Ч. Болдбаатар танилцууллаа. Бидний хүндэтгэлийн арга хэмжээг дэмжин ажилласан МБШТ-Гандантэгчинлэн хийдийн хамт олон болон Түүхийн ухааны доктор, дэд профессор Ч.Болдбаатар танаа талархлаа.
Энх цагийн нийгмийг бидэнд амь насаа золин байж үлдээсэн эрхэм хүмүүсийнхээ Гэгээн дурсгалыг нь мөнхөд хүндэтгэн дурсъя.
БГДИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.ӨЛЗИЙНАРАН


Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга байна.