БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СУРАГЧ, ЗАЛУУЧУУДАД БНСУ-Д СУРАЛЦАХ БОЛОМЖ ДАХИН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сонвон их сургууль боловсрол, оюутан солилцоо, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд:
• Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч, төгсөгчдөд БНСУ-д чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлнэ.
• Солонгос хэлний бэлтгэл, бакалавр, богино хугацааны сургалт, дадлага, оюутан солилцоо болон соёл, боловсролын хөтөлбөрүүдэд хамруулах чиглэлээр хамтран ажиллана.
• Техникийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдэнэ.
• Жил бүр 25 хүртэлх сурагчийг Сонвон их сургуулийн талаарх мэдээллээр хангаж, шаардлага хангасан сурагчдыг санал болгох, зуучлах чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хамтын ажиллагаа нь Баянгол дүүргийн хүүхэд, залуучуудад олон улсын боловсрол эзэмших, шинэ мэдлэг, ур чадвар олж авах боломжийг нэмэгдүүлэх чухал алхам дахин бүрдэж байна







Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга байна.