ЯПОН УЛСЫН КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН 22 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРЭГТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

Айлчлалын хүрээнд зохион байгуулсан уулзалтаар Баянгол дүүргийн хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, боловсролыг дэмжих асуудалд онцгойлон анхаарч, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох талаар хэлэлцсэн юм.

Талууд хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын туршлага солилцох, хүний нөөцийг хөгжүүлэх, япон хэлний боловсролыг дэмжих замаар харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эрмэлзлээ илэрхийллээ.

Япон улсын Канагава мужийн Сагамихара хот нь сансар судлал авто машин үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл гэх мэт өндөр технологийн хөгжлөөрөө Япон улсдаа тэргүүлэгч хотуудын нэг төдийгүй автомашин, машин үйлдвэрлэл, автомашины сэлбэг үйлдвэрлэгчдийн үйлдвэр, ханган нийлүүлэгч олон компани байрладаг. Одоогийн байдлаар 712 мянга гаруй хүн амтай, Японы томоохон хотуудын нэг юм.



Сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга байна.