БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУРШЛАГАТАЙ ОЛОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТАНИЛЦЛАА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУРШЛАГАТАЙ ОЛОН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТАНИЛЦЛАА

Өнөөдөр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн Нэг цонхны үйлчилгээний төвд олон улсын төлөөлөгчид зочилж, үйл ажиллагаатай танилцаж мэдээлэл сонслоо.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шри Ланка Улсын Хууль зүй, Үндэсний эв нэгдлийн яамны Хууль зүйн асуудал хариуцсан дэд нарийн бичгийн дарга Пиюманти Пэрис, Бангладеш улсын Бодлогын хэлэлцүүлгийн төв (CPD)-ийн Судалгаа хариуцсан дэд захирал Товфикуул Хан, Шри Ланкийн Өмгөөлөгч, Ардчилал ба Засаглалын хүрээлэнгийн захирал Акаланка Хэттиараччи, мөн судлаач Sean Muller нар багтсан юм.

Зочид Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа болон Нэг цонхны үйлчилгээний төвийн зохион байгуулалттай танилцаж, төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос, шуурхай, хүртээмжтэй хүргэж буй туршлагыг онцгойлон сонирхов. Тэд энэхүү тогтолцоог төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан үр дүнтэй жишиг гэж үнэлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд манай улс хэрхэн анхаарч ажилласан талаар туршлага судалж буй юм.

Түүнчлэн Баянгол дүүргийн 13, 21-р хорооны үйл ажиллагаатай танилцаж хорооны хүн ам оршин суугчид төрийн үйлчилгээг хэрхэн ойроос, хурдан шуурхай авч, мөн хороондоо ямар ямар үйл ажиллагаанд хамрагдах боломжтой зэрэг мэдээллийг сонслоо.

Мөн айлчлалын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээр зочилж, түүх, соёл, шашны өв уламжлалтай танилцан, хийдийн үйл ажиллагааг үзэж сонирхлоо.



БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 2026.07.03


Сэтгэгдэл

Сэтгэгдэл нийтэд нээлттэй харагдана.

Одоогоор сэтгэгдэл алга байна.