БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан болж, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:

- Дүүргийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

- Дүүргийн 2026 оны төсвийн тодотголд өөрчлөлт оруулах тухай

- Төрийн дээд одон, медалиар шагнуулахаар уламжлах иргэд, байгууллагын материалыг хэлэлцэх тухай

- Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх "Эцэг эхийн зөвлөл" байгуулах тухай

- Орон нутгийн засаглалд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх жишиг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

- Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны 2026 оны эхний хагас жилийн ажлын тайланг хэлэлцэх тухай

Хуралдаанаар иргэдийн эрх ашиг, дүүргийн хөгжлийн бодлого, төсвийн үр ашигтай зарцуулалт, ил тод, хариуцлагатай, оролцоонд суурилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргана.


Мөн энэ үеэр Баянгол дүүргийн Хүүхдийн зөвлөлийн гишүүд "Өсвөрийн төлөөлөгч" танилцах хөтөлбөрийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцаж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны талаар бодит ойлголт, туршлага хуримтлууллаа.


Иргэдийн оролцоотой, ил тод, хариуцлагатай засаглалыг хамтдаа бүтээе

Сэтгэгдэл

Сэтгэгдэл нийтэд нээлттэй харагдана.

Одоогоор сэтгэгдэл алга байна.