НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН “ХАМТДАА НЭГДЬЕ” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Боловсролын сэтгэл зүйчдийг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, нийтийн биеийн тамираар хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадвар, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сэтгэл зүйч нарын дунд зохион байгуулсан “ХАМТДАА НЭГДЬЕ-2026” тэмцээний шилдгүүд тодорлоо.

Нийслэлийн Боловсролын газар, Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс болон дүүргийн сэтгэл зүйчидтэй хамтран зохион байгуулж, тэмцээнд 8 багийн нийт 200 гаруй сэтгэл зүйч тамирчид спортын 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
Багийн нийлбэр дүнгээр:
Тэргүүн байр- Баянзүрх дүүргийн сэтгэл зүйч нарын баг тамирчид
Дэд байр- Зүүн Бүсийн дүүргүүдийн сэтгэл зүйч нарын баг тамирчид
Гутгаар байр- Хан-Уул дүүргийн сэтгэл зүйч нарын баг тамирчид
Тусгай байр- Сонгинохайрхан дүүргийн сэтгэл зүйч нарын баг тамирчид
САГСАН БӨМБӨГИЙН ТӨРӨЛД
I БАЙР: Зүүн бүсийн дүүргүүдийн сэтгэл зүйч нарын баг тамирчид
II БАЙР: Баянзүрх дүүргийн сэтгэл зүйч нарын баг тамирчид
III БАЙР: Баянзүрх дүүргийн сэтгэл зүйч нарын 2 дугаар багийн тамирчид
Сагсан бөмбөгийн эрэгтэй “Шилдэг тоглогч”- оор Зүүн бүсийн дүүргүүдийн сэтгэл зүйч нарын багийн тамирчин Ё. Батболд
Сагсан бөмбөгийн эмэгтэй “Шилдэг тоглогч”-оор Баянзүрх дүүргийн сэтгэл зүйч нарын багийн тамирчин Т.Шинэцэцэг

ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД
I БАЙР: Баянзүрх дүүргийн сэтгэл зүйч нарын баг тамирчид
II БАЙР: Хан-Уул дүүргийн сэтгэл зүйч нарын баг тамирчид
III БАЙР: Сүхбаатар дүүргийн сэтгэл зүйч нарын баг тамирчид
Волейболын эрэгтэй “Шилдэг тоглогч”- оор Баянзүрх дүүргийн сэтгэл зүйчдийн багийн тамирчин н.Нэргүйбаатар
Волейболын эмэгтэй “Шилдэг тоглогч”-оор Хан-Уул дүүргийн сэтгэл зүйчдийн багийн тамирчин И.Энхмаа
Дартс төрөлд
I БАЙР: Зүүн бүсийн дүүргүүдийн сэтгэл зүйчдийн баг тамирчид
II БАЙР: Баянзүрх дүүргийн сэтгэл зүйчдийн баг тамирчид
III БАЙР: Хан-Уул дүүргийн сэтгэл зүйчдийн баг тамирчид
ТЕННИС ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД
I БАЙР: Зүүн бүсийн дүүргүүдийн сэтгэл зүйчдийн багийн тамирчин Ё.Батболд
II БАЙР: Сүхбаатар дүүргийн сэтгэл зүйчдийн багийн тамирчин О.Чадраабал
III БАЙР: Баянзүрх дүүргийн сэтгэл зүйчдийн багийн тамирчин Ж.Наранмандах
ТЕННИС ЭМЭГТЭЙ төрөлд
I БАЙР: Баянзүрх дүүргийн сэтгэл зүйчдийн багийн тамирчин Д.Оюунсувд
II БАЙР: Хан-Уул дүүргийн сэтгэл зүйчдийн багийн тамирчин Р.Ганзул
III БАЙР: Баянгол дүүргийн сэтгэл зүйчдийн багийн тамирчин С.Сарантуяа
УДИРДЛАГАТАЙ БӨМБӨГ ТӨРӨЛД
I БАЙР: Хан-Уул дүүргийн сэтгэл зүйчдийн баг тамирчид
II БАЙР: Баянгол дүүргийн сэтгэл зүйчдийн баг тамирчид
III БАЙР: Сүхбаатар дүүргийн сэтгэл зүйчдийн баг тамирчид
Тэмцээнд оролцсон, шагнал хүртсэн нийслэлийн нийт сэтгэл зүйч нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсье.

