БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ХЭСГИЙН БАЙЦААГЧИД 6/15 ХҮРТЭЛ “ЭРГҮҮЛД” АЖИЛЛАНА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ХЭСГИЙН БАЙЦААГЧИД 6/15 ХҮРТЭЛ “ЭРГҮҮЛД” АЖИЛЛАНА

Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар хороодын хэсгийн байцаагч нарыг 6 дугаар сарын 15-ныг хүртэл өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтын үүрэгтэйгээр гадуур ажиллуулах шийдвэр гаргалаа. Уг арга хэмжээ нь дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой юм.

Мөн энэ хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, зөрчил дутагдлыг газар дээр нь илрүүлж таслан зогсоох чиглэлээр түлхүү ажиллах юм.